Posts

Showing posts from 2016

Google гэж юу вэ?

Image
Google-н түүх 1998 оны 9 сарын 4 нд байгуулагдсан Компани зорилго нь 'Дэлхийн бүхий л мэдээллийг дэлхий даяар хандах' гэсэн зорилго тавьж ажилдаг ба тэд өөрсдийгөө (Google залуус  буюу Google Guys ) хэмээн нэрлэдэг ажээ. Google нь интернет хайлт гэх бусад зүйлсийг хөгжүүлдэг технологи юм. Google нь дэлхий даяар цар хүрээтэй хувьцаат компаниудын нэг.  Google дотроо хэд хэдэн янзаар хуваагддаг ба Gmail , Drives , Maps , Buzz гэх олон төрөлтэй. Google  ТАТАХ
Image
Сайн байцгаана уу? Энэ удаагийн мэдээгээр Torrent-н талаар нийтлэх болно. Интернетээс өөрийн хүссэн тоглоом , кино , дуу , видеө хүссэн зүйлээ яаж амархан олж авах вэ? гэдэг асуудал таньд тулгардаг байх. Харин таньд  Torrent  туслах болно. Torrent буюу Bittorrent сүлжээ гэдэг нь p2p буюу (Peer to Peer) төрлийн нэгэн сүлжээ юм. Эдгээр нь ямар нэгэн сүлжээнээс биш харин хүмүүс өөрсдийн компьютераасаа файлаа хуваалцах боломжтой болсон юм.   Давуу талууд:      - Маш хурдан татна. Олон хүний компьютераас зэрэг татах боломжтой тул хурд өндөр байдаг      - Файлаа татаж байхдаа Pause аваад буцаад татсан ч болно.      - Бусад Warezуудыг бодвол линк нь устаж үгүй болохгүй.      - Олон жижиг хэсэг хуваадаггүй гэдгээрээ бусдаас онцлог юм.      - Хүссэн файлаа хайхад маш амархан. Kickass.to   thepiratebay.com.ua  гэх мэт  Torrent-ыг дотрон 3 хуваадаг 1. uTorrent - Ашиглахад хялбар 2. B...
Image
Сайн байцгаана уу? Энэ удаагийн мэдээгээр YouTube Downloader буюу Видеө татагч  программыг хүргэж байна. Энэхүү программ нь Youtube хаягаас хүссэн дуу , бичлэг , гэх мэт зүйлсийг энэ программын тусламжтайгаар татаж болох юм. ТАТАХ :  YTDownloader  

Winrar тухай

Image
W inrar  тухай   Файл шахах, буцаан задлах   Дээрх асуудлуудыг: Их хэмжээтэй файлыг шахаж хэмжээг нь багасгах, олон файлыг нэгтгэж нэг файл болгох боломжтой програмыг ашиглан шийдэж болно.WinRaR, PowerArchiver, WinZip гэх мэт маш олон програм байдаг.  Файл шахах, буцаан задлахWinRaR програм нь файлыг шахахаас гадна буцаан задлах үүрэгтэй. -Файлыг хэрхэн шахах вэ:  Шахах гэж буй файлыг идэвхжүүлнэ  1. Энэхүү талбарт шахаад үүсэх файлын нэрийг өгдөг.  2. Шахаад үүсэх файлын төрлийг сонгоно. Шахсан файлыг буцаан задлахдаа  Алхам 1. файлаа идэвхжүүлнэ  Алхам 2. Mouse-IIТохирох сонголтыг хий. Extraction path and options цонхыг гаргах Энэ хавтсандаа энэ нэрээр задлах Энэ нэрээр шинэ хавтас үүсгээд задлах Extraction path and options цонх Задлах зам Задлах зам солих талбар Шинэчлэн задлах сонголт Дарж задлах сонголт Бусад сонголт хийнэ . Буцаан задлахдаа тухайн файлыг шууд ажиллуулахба дараах харилцах цонх нээгдэнэ...

Блог гэж юу вэ?

Image
Блог гэдэг нь "Web log" гэдэг үгнээс анх үүссэн бөгөөд "Хувь хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэйгөөр интернэт сүлжээгээр олон нийтэд дэлгэн үзүүлэх нэгэн төрлийн вэб сайт" юм. Гэвч блогыг дан ганц үгээр тодорхойлох боломжгүй юм. Блогыг юу гэж ч тодорхойлсон болно. Блог бол иргэний сэтгүүл зүй Блог бол өөрийгөө нээх орон зай Блог бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар Блог бол интернэт дэх эрх чөлөө гэх мэтээр маш олон янзаар тодорхойлох боломжтой байгаа. Блогыг хэн ч нээгээд хөтлөхөд үнэгүй нээлттэй байдаг. Та өөрийн блог дээрээ хүссэн зүйлээ бичиж хүмүүстэй өөрийн үзэл бодлоо хуваалцах, онлайн ертөнцөд олон найзуудтай болох боломжтой юм. Блогыг хүмүүс "өөрийн өдрийн тэмдэглэл, уншсан номын тэмдэглэл, шүлэг бичих, туршлагаа хуваалцах, мэдээлэл түгээх, хайрын тухай гэх мэтээр хүссэнээрээ бичсэн байдаг. Блог бол боломж юм шүү. Бид интернэтэд өдөр бүр л ордог. Заримдаа хий дэмий цагийг үр ашиггүй өнгөрөөх тохиолдол бишгүй дээ б...

Веб Гэж юу вэ?

Image
Интернетийн сүлжээнд холбогдсон үй олон компьютерууд дээр агуулагдах, мөн өөр хоорондоо холбогдсон асар их мэдээллийн сүлжээг  WWW  ( World Wide Web ) буюу  Веб гэдэг. Веб нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн сүлжээ бөгөөд түүний ачаар хүмүүс хүссэн мэдээллээ дэлхийн өнцөг булангаас хүлээн авах, түүнчлэн түгээх боломжийг олж авсан. Интернетэд холбогдож буй хүн бүр энэхүү мэдээллийн сүлжээний нэг хэсэг болох учраас тохирох програм хангамжийн тусламжтайгаар мэдээллийг зөвхөн хүлээн авагч биш мөн түгээгч нь болж чадна. Энэ утгаар нь WWW-г бид интернетийн тусламжтайгаар хэрэгждэг нэгэн төрлийн үйлчилгээ гэж ойлгож болно. Вебийн түүх 1980-аад оны сүүл үеэс эхлэлтэй. 1989 онд Европийн Цөмийн Физикийн Судалгааны Төвд (CERN) дэлхийгээр нэг тархсан судлаач эрдэмтдийг компьютерын сүлжээний тусламжтайгаар өөр хооронд нь холбож, санаа оноогоо солилцож байх боломжийг олгох “WWW” төсөл хэрэгжиж эхлэсэн нь бидний мэдэх вебийн үүсэл юм. WWW-г интернетэд байрлах...
Image
Компьютер гэж юу вэ? Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг  компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй  бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог. Hardware(техник хангамж) Software(программ хангамж) Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл) Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага) Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн) Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м) Компьютер нь доорх зүйлүүдээс бүрддэг: Санах ой Өгөгдөлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск, компакт диск, tape төхөөрөмж Оролтын төхөөрөмж: гар, хулгана, микрофон Гаралтын төхөөрөмж: дэлгэц, принтер, чанга яригч Төв процессор(CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг Компьютерийг хүчин чадлаар, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг: Microcomputer буюу персонал компьютер – ми...

Интернэт гэж юу вэ?

Image
Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, єнєєдєр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон єндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Єнєєдєр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо єндєр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг бєгєєд 2005 онд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолдог. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Одоогоор интернэт хэрэглэгчдийн тоо маш хуртай өсөж яваа.