Веб Гэж юу вэ?
Вебийн түүх 1980-аад оны сүүл үеэс эхлэлтэй.
1989 онд Европийн Цөмийн Физикийн Судалгааны Төвд (CERN) дэлхийгээр нэг тархсан
судлаач эрдэмтдийг компьютерын сүлжээний тусламжтайгаар өөр хооронд нь холбож,
санаа оноогоо солилцож байх боломжийг олгох “WWW” төсөл хэрэгжиж эхлэсэн нь
бидний мэдэх вебийн үүсэл юм.
WWW-г интернетэд байрлах асар том “номын
сан”-тай зүйрлэж болно. “Номын сан” нь үй олон “ном”-оос тогтоно. Ийм
“ном”-ыг веб сайт (web site) гэнэ. Веб сайт
нь өөрөө хуудсуудаас тогтоно. Ийм хуудсыг веб хуудас (web page) гэнэ.
Веб хуудсууд өөр хоорондоо холбоотой байна.
Ийм холбоог гипер
холбоос (hyperlink)
гэдэг. Гипер холбоос нь веб хуудасны аль нэг хэсэгт байрлана. Гипер холбоос
гэдэг нь үнэн хэрэгтээ өөр нэг веб хуудсын (сайтын) хаягийг заасан бичиглэл юм.
Энэ хаягийг URL-хаяг (Uniform Resource Locator)
гэнэ. URL-хаяг нь WWW-д орших веб хуудсын (сайтын) байрлалыг тодорхойлдог.
Мэдээж хаяг гэсэн утгаараа энэ нь дахин давтагдахгүй, цорын ганц байна.
Хэрэв веб хуудасны гипер холбоос агуулсан тэр
хэсэг нь текст байвал түүнийг гипертекст(hypertext) гэнэ. Харин
дуу, зураг, хөдөлгөөнт дүрс г.м. байвал гипермедиа (hypermedia) хэмээн
нэрийднэ. Хэрэглэгч гипертекстэн (гипермедиа) дээр хулганы курсорыг аваачиж
дарахад харгалзах гипер холбоос идэвхжиж, өгөгдсөн URL-хаяг бүхий веб хуудас
дуудагдан гарч ирдэг. Ингэж хэрэглэгч WWW-гээр (нэг веб хуудсаас нөгөө хуудас
руу, нэг веб сайтаас нөгөө сайт руу) аялах боломжтой болдог байна.
Веб хуудас хийх:
Веб хуудас гэдэг нь HTML хэлээр бичсэн текст
бүхий файл юм. Ийм файлыг HTML-файл гэдэг.
Дотор нь агуулагдах текстийг HTML-код гэдэг.
Веб хуудас хийх, ө.х. HTML-код бичихийн тулд
танд 2 төрлийн програм хангамж хэрэгтэй болно.
1. Юуны өмнө HTML-код бичиж, HTML-файлыг үүсгэх програм
хэрэгтэй. Ийм програмыг HTML-эдитор гэдэг.
2. HTML-файлыг веб хуудас хэлбэрээр нь харуулдаг програм
хэрэгтэй. Ийм програмыг веббраузер (web browser) буюу веб үзүүлэгчгэдэг.
Windows үйлдлийн системд Internet
Explorer хэмээх стандарт браузер байдаг. Түүнчлэн Mozilla FireFox, Netscape Navigator,Opera зэрэг веб
браузерууд бий.
HTML-эдиторын тухай
HTML-эдитор буюу веб хуудас хийдэг програм
хангамжийг 3 ангилж болно.
1. Текст эдитор ашиглан HTML-кодыг гараараа бичих
HTML-файл нь .htm буюу .html гэсэн өргөтөлтэй
ердийн текст (ascii юмуу unicode форматын) файл байдаг. Тиймээс Notepad, Wordpad г.м.
стандарт програмуудаар HTML-файлыг нээхэд HTML-код нь харагдах болно. Таагээд
та засвараа хийж болно.
Мөн HTML-код бичиж, засварладаг HotDog,PageMill, CuteHTML зэрэг
тусгай програмууд байдаг.
Текст эдитор ашиглаж буй тохиолдолд танд
тавигдах гол шаардлага бол та HTML хэлний командуудыг мэддэг байх ёстой. Учир
нь та веб хуудасныхаа бүх элементийг нэг бүрчлэн бичиж өгөх хэрэгтэй болно. Ж.нь вэб хуудас
руу зураг оруулъя гэвэл тохирох команд ба уг зургийн байрлаж байгаа замыг
(location) бичиж өгнө. Алдаагүй бичсэн бол, дараа нь та вэб браузераар
HTML-файлаа нээхэд зураг тань харагдаж байх болно.
Ийм төрлийн програм нь боловсронгуй ажлын
орчныг хэрэглэгчид бүрдүүлж өгдөг. Веб хуудас хийхэд шаардагдах бүх үйлдэл
програмын цэсэнд, мөн цэсний доор байрлах хэрэгслийн самбаруудад дүрст товч
хэлбэрээр байрласан байдаг. Тиймээс хэрэглэгч бол ердөө хулгана ашиглаад л
тэдгээртэй ажиллаж, зураг, текст, хүснэгт, бусад материалыг оруулах г.м.-ээр
вэб хуудсаа хийж болдог байна. Харин хэрэглэгчийн хийсэн үйлдэлд харгалзах
HTML-код нь цаанаа файлд автоматаар бичигдэж байдаг. Ө.х. хэрэглэгч HTML хэлний
бүх командуудыг заавал мэддэг байх шаардлагагүй болж байгаа юм.
Цаг хэмнэх, бас хөдөлмөрөө хөнгөвчлөхийн
үүднээс ихэнх веб дизайнерууд өнөөдөр ийм эдиторыг ашигладаг. Ийм төрлийн
эдиторын жишээ бол Macromedia Dreamweaver, MSFrontpage зэрэг
програмууд юм.
Comments
Post a Comment