Posts

Showing posts from April, 2016

Веб Гэж юу вэ?

Image
Интернетийн сүлжээнд холбогдсон үй олон компьютерууд дээр агуулагдах, мөн өөр хоорондоо холбогдсон асар их мэдээллийн сүлжээг  WWW  ( World Wide Web ) буюу  Веб гэдэг. Веб нь өнөөдөр хамгийн өргөн хэрэглэгддэг мэдээллийн сүлжээ бөгөөд түүний ачаар хүмүүс хүссэн мэдээллээ дэлхийн өнцөг булангаас хүлээн авах, түүнчлэн түгээх боломжийг олж авсан. Интернетэд холбогдож буй хүн бүр энэхүү мэдээллийн сүлжээний нэг хэсэг болох учраас тохирох програм хангамжийн тусламжтайгаар мэдээллийг зөвхөн хүлээн авагч биш мөн түгээгч нь болж чадна. Энэ утгаар нь WWW-г бид интернетийн тусламжтайгаар хэрэгждэг нэгэн төрлийн үйлчилгээ гэж ойлгож болно. Вебийн түүх 1980-аад оны сүүл үеэс эхлэлтэй. 1989 онд Европийн Цөмийн Физикийн Судалгааны Төвд (CERN) дэлхийгээр нэг тархсан судлаач эрдэмтдийг компьютерын сүлжээний тусламжтайгаар өөр хооронд нь холбож, санаа оноогоо солилцож байх боломжийг олгох “WWW” төсөл хэрэгжиж эхлэсэн нь бидний мэдэх вебийн үүсэл юм. WWW-г интернетэд байрлах...
Image
Компьютер гэж юу вэ? Элэктроник болон электромеханик хэсгүүдээс бүрдсэн төхөөрөмжийг  компьютер гэнэ. Энэ төхөөрөмжийш дангаар нь ашиглах боломжгүй  бөгөөд дараах зүйлүүд нэгдэж, компьютерийн системийг бүрэлдүүлдэг. Ингэснээр бид өөрийн хэрэгцээндээ ашиглах боломжтой болдог. Hardware(техник хангамж) Software(программ хангамж) Өгөгдөл, мэдээлэл(төрөл бүрийн мэдээлэл) Гарын авлага, материал(компьютерийн программ, төхөөрөмжүүдийг ашиглах гарын авлага) Хэрэглэгч(компьютерийг ашиглах хүн) Холболт( телефон утас, радио шугам, утасгуй холболт, сансарын холболт г.м) Компьютер нь доорх зүйлүүдээс бүрддэг: Санах ой Өгөгдөлийг хадгалах төхөөрөмжүүд: хатуу диск, уян диск, компакт диск, tape төхөөрөмж Оролтын төхөөрөмж: гар, хулгана, микрофон Гаралтын төхөөрөмж: дэлгэц, принтер, чанга яригч Төв процессор(CPU): бүх үйлдлийг төв процессорт боловсруулдаг Компьютерийг хүчин чадлаар, овор хэмжээгээр нь дараах байдлаар хуваадаг: Microcomputer буюу персонал компьютер – ми...

Интернэт гэж юу вэ?

Image
Хvн төрөлхтөний тvvхэн дэх хамгийн том ололт дэвшилvvдийн нэг нь Интернэт билээ. Анхлан АНУ-н цэрэг, боловсролын салбарын компъютеруудыг л хамарсан сvлжээ байсан бол, єнєєдєр Интернэт нь дэлхий даяар олон арван сая компъютерыг холбосон аварга том сvлжээ болон єндийжээ. 1990-ээд оны дундуур Интернэт хэрэглэгчдийн тоо сард дунджаар 15% буюу жилд 400 гаруй хувиар нэмэгдэж байлаа. Єнєєдєр энэ хурд нь харьцангуй буурсан боловч, хэрэглэгчдийн тоо єндєр хурдаар нэмэгдсэн хэвээр байгаа билээ. Яг хэдэн хvн Интернэтийг хэрэглэдэгийг хэн ч тодорхой хэлж чадахгvй ч гэсэн, 350 гаруй сая хэрэглэгчтэй баримжаалдаг бєгєєд 2005 онд тэрбум хэрэглэгчтэй болно гэж тооцоолдог. Хэрэглэгчидийн ихэнх нь залуу хvмvvс (35 нас тvvнээс залуу), эрэгтэй (67%), их дээд сургууль дvvргэсэн (55%), дундаж буюу дундажаас дээгvvр амьдралтай байна гэсэн судалгаа байдаг юм байна. Одоогоор интернэт хэрэглэгчдийн тоо маш хуртай өсөж яваа.