Блог гэдэг нь "Web log" гэдэг үгнээс анх үүссэн бөгөөд "Хувь хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэйгөөр интернэт сүлжээгээр олон нийтэд дэлгэн үзүүлэх нэгэн төрлийн вэб сайт" юм. Гэвч блогыг дан ганц үгээр тодорхойлох боломжгүй юм. Блогыг юу гэж ч тодорхойлсон болно. Блог бол иргэний сэтгүүл зүй Блог бол өөрийгөө нээх орон зай Блог бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбар Блог бол интернэт дэх эрх чөлөө гэх мэтээр маш олон янзаар тодорхойлох боломжтой байгаа. Блогыг хэн ч нээгээд хөтлөхөд үнэгүй нээлттэй байдаг. Та өөрийн блог дээрээ хүссэн зүйлээ бичиж хүмүүстэй өөрийн үзэл бодлоо хуваалцах, онлайн ертөнцөд олон найзуудтай болох боломжтой юм. Блогыг хүмүүс "өөрийн өдрийн тэмдэглэл, уншсан номын тэмдэглэл, шүлэг бичих, туршлагаа хуваалцах, мэдээлэл түгээх, хайрын тухай гэх мэтээр хүссэнээрээ бичсэн байдаг. Блог бол боломж юм шүү. Бид интернэтэд өдөр бүр л ордог. Заримдаа хий дэмий цагийг үр ашиггүй өнгөрөөх тохиолдол бишгүй дээ б...
Comments
Post a Comment